Мэдээ мэдээлэл
 
 
Мэдээ мэдээлэл
 
Хөвсгөлийн нохойн чарганы аялал

Өнгөрсөн сарын дундуур бельги аялагч Берт Поппе болон эхнэр Кики Нардизын хамт Хөвсгөлд 15 өдрийн нохой чарганы аялал хийж, Мөнх Сарьдаг уулын оргилд гарсан билээ. Аялагчид "Монголын элч" сонинд өгсөн ярилцлагыг уншигч танд толилуулъя.

-Аялалаа амжилттай дуусгасанд баяр хүргэе
Берт: Баярлалаа. Бид зорилгодоо хүрсэндээ баяртай байна. Түүнчлэн Монголын үзэсгэлэнт байгалийг судлан найрсаг монголчуудтай танилцсандаа илүү баяртай байгаа.

-Энэ аяллын өмнө та хоёр сэтгэл санаа, тоног хэрэгсэл зэрэг бэлтгэлээ хэр базаасан вэ?
Б: Мэдээж хэрэг сэтгэл санааны хувьд бэлтгэлтэй байсан. Бид үргэлж л аялаж, явган аялал хийж, майханд хоноглож байсан. Үүнээс гадна бид байнга биеийн тамирын дасгал сургууль хийдэг байлаа. Өөр чухал алхам бол тухайн нөхцөлд тохирсон тоног хэрэглэл, материал, хувцас хунараа бэлтгэх явдал. Бид энэ аялалаа явуулахад сайн ур чадвартай баг бүрдүүлсэн нь хамгийн азтай. Францын нохой чаргаар аялагч Жоел Рози болон түүний эхнэр Баянаа бидний багийг бүрдүүлсэн юм. Тэд Хөвсгөлд бидний аяллыг явуулах гол чиглүүлэгч байсан. Тэд газар нутгийг маш сайн мэддэг. Үүнээс гадна монголын нүүдэлчид бидний ажилд маш их тусалсан. Ялангуяа Мөнх Сарьдаг уулын оргилд өөд авирахад маш их дэм болсон шүү.

-Та энэ аялалаа 15 өдөрт хийхээр төлөвлөсөн. Энэ хугацаандаа ажлаа амжуулсан уу?
Б: Улаанбаатар хотоос Хатгал хүрэхэд хоёр өдөр зарцуулсан. Үүний дараа аялалаа эхлэх газраа ирсэн юм. Бид мөсөн дээр 13 хоног аялсан. Үнэндээ бид 15 өдрийн турш гайхалтай аялал хийсэн.

-Аяллын явцад тулгарсан хэцүү болон аюултай зүйл юу байсан вэ?
Б: Мөсөн дээр хоёр долоо хоног аялаж, 3492 метр өндөр уулын оргилд авирахад мэдээжийн хэрэг нэгдүгээр аюулгүй байдал тун чухал. Туршлагатай нохой чаргачин Жоел байсан тул мэдээжийн хэрэг эрсдэл бага байсан. Бид өвлийн аяллын туршлагадаа тулгуурлан аялалаа үргэлжлүүлсэн. Зарим хүмүүс аливаа зүйлийн эхлэл ихээр бухимддаг хэдий ч бүх зүйл сайнаар эргэдэг. Уулын оройд гарахад та даалгавараа биелүүлсэн мэт таатай сэтгэгдэл төрнө. Гэхдээ та ууланд авирсан шигээ доош бууна гэдгээ анхаарах хэрэгтэй.

-Аяллын явцад та нүүдэлчин айлаар зочилсон байх. Тэднээс та байгалийн шалгаралыг хэрхэн давдаг зэрэг ямар туршлага олов?
Б: Монголын нүүдэлчин хүмүүстэй хамт байх нь надад таалагдсан. Тэд байгальтай холбогдсон хүмүүс. Тэдний амьдрал маш хэцүү ч өөрсдөд нь бол энгийн мэт. Үнэнч нөхөрлөл хамгийн чухал зүйл. Тэд маш гайхалтай, бүтээлч, урам зоригтой хүмүүс. Тэд биднийг зочилоход найрсагаар хүлээн авч, бидэнд маш их тусалсан.

-Та аялалдаа хэдэн нохой хөллөсөн бэ?
Б: Бидний аялал дөрвөн хүнээс бүрдэж, гурван чарга хэрэглэсэн. Хоёр хүнтэй чаргандаа найман нохой хөллөж, хоёр чаргандаа тус бүр зургаан нохой холбосон. Нохой чарганы аялал нь арын албаны зохион байгуулалт их шаарддаг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс нохдын хоол хүнс болон тэдний асаргаа зэргийн талаар мартаж болохгүй.

-Та өмнө нь дэлхийн цаг уурын дулаард чиглэсэн ямар ажилд оролцож байсан вэ?
Б: Бид мэдээж эрдэмтэд биш л дээ. Гэвч дэлхийн дулааралд сэтгэл зовниж явдаг. Түүнчлэн Монгол улс болон нүүдэлчин хүмүүс цаг уурын дулаарын нэг гэрч болж байгаа. Жилээс жилд нүүдэлчин хүмүүс өвөлжөөнөөсөө зуншлага руугаа эрт нүүх болсон. Дөрөвдүгээр сард бид Улаанбаатарт ирэхэд агаарын температур -5 хэм орчим хүйтэн байсан. Харин аяллын дараа эргэн ирэхэд цаг агаар дулаарч бараг 19 хэм дулаан байсан. Бид дэлхийн олон орноор аялж, энэ тухай ярилцан Эх дэлхийгээ хайрлах урам зоригийг бусдад түгээхийг хичээдэг. Жоел, Баянаа нар Мөрөн хотод экологийн асуудлаар хуралд оролцоно. Тэдний хамтран ажилладаг "Wind Of Mongolia" байгууллага Хөвсгөлийн бүс нутагт эко аяллын жуулчлал зохион байгуулахаар ажилладаг юм. Бид Бельги улсад суугаа Катарын Элчин сайдтай энэ аяллын үеэр олсон туршлагаа хуваалцана. Тэр бидэнтэй зөвхөн дэлхийн нүүдэлчин овог аймгийн талаар ярилцаад зогсохгүй, маш экологи сэтгэлгээтэй хүн.

-Та дахин аялал зохиох төлөвлөгөө гаргасан уу?
Б: Одоохондоо жаргалтай дурсамжаа бодох л цаг. Шинээр дахин аялах нь тийм ч зөв санаа гэж бодохгүй байна. Эхлээд өнгөрсөн аялалаа шүүн тунгаах хэрэгтэй болов уу. Гэсэн хэдий ч бид үргэлж шинэ зүйл эрэлхийлж байдаг. Энэ удаагийн аяллын миний хувьд Монгол хийсэн анхны адал явдалт аялал байлаа. Мэдээ хэрэг энэ нь хамгийн сүүлчийн аялал биш. Цаатангуудын тухай баримтат кино хийх нь миний ирээдүйн төлөвлөгөөний нэг.

www.gogo.mn

Огноо: 2009-05-05 Уншсан: 121 « буцах
 
 
 
 
 
© Бvх эрх хуулиар хамгаалагдсан. mongoliansport.mn.
Загвар болон вэб програмчлалыг Старбэм ХХК 2010
 
Хэрэглэгч нэвтрэх
нэвтрэх нэр:
нууц vг:
 
БТС-ын улсын хороо
 БТС-ын Улсын Хороо
 
Харьяа байгууллагууд